Владимир Путин ЕРӨНХИЙЛӨГЧИЙН сонгуульд дахин өрсөлдөнө гэдгээ зарлалаа

2017 оны 12 сарын 07

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгджээ. Тэрээр Нижний Новгород хотод Волгагийн үйлдвэрийн ажилчдын өмнө үг хэлж байхдаа энэ тухай хэлсэн аж.

Владимир Путин “Би ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлнэ” гэжээ.

2000 оноос хойш Владимир Путин Оросын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын албан тушаалыг тасралтгүй хашсан бөгөөд хэрвээ ирэх жилийн сонгуульд ялбал 2024 оныг хүртэл төрийн эрхийг барих юм.

Оросын телевизийн сэтгүүлч Ксения Собчак мөн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ зарласан хэдий ч иргэдийн хувьд Путиныг сонгох магадлал тун өндөр байгаа аж.

Сирийн иргэний дайнд оролцож, Крымийг Украйнаас салгаж авсан зэрэг шийдвэрүүдийнх нь улмаас ард түмэн Путиныг хүчирхэг удирдагч хэмээн үзэх болсон юм.

Тагнуулаас Төрийн тэргүүн хүртэл

  • 1952 оны аравдугаар сарын 7-ны өдөр Ленинград хотод төрсөн
  • Их сургуулиа төгсөөд КГБ-д элсэн орсон
  • Зүүн Германд тагнуулчаар ажиллаж байсан
  • 1997 онд Холбооны аюулгүйн албаны даргаар томилогдож, улмаас Ерөнхий сайд болсон
  • 1999 онд Ельцин огцорч, Путиныг үүрэг гүйцэтгэгчээр томилсон
  • 2004 онд хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон
  • Оросын хуулиар гурван удаа дараалан Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжгүй учраас Ерөнхий сайд болсон
  • 2012 онд дахин Ерөнхийлөгчөөр сонгогдсон
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50788
0 эможи
keyboard_arrow_up