Москвад аварга Wi-Fi сүлжээ байгуулах төлөвлөгөө

2017 оны 12 сарын 04

Интернетэд үнэ төлбөргүй хандах дэлхийн хамгийн аварга цар хүрээтэй. Wi-Fi  сүлжээг ОХУ-ын нийслэлд байгуулахаар төлөвлөж байгааг тус хотын засаг Сергей Собянин мэдэгдлээ. Эдүгээ Москвагийн төвийн 200 орчим гудамж, 24 цэцэрлэгт хүрээлэнд үнэгүй Wi-Fi  ажиллаж байна. Зэрэг 15 мянган төхөөрөмж холбогдах боломжтой ийм Wi-Fi хотспот бүр 50метрийн радиуст үйлчилдэг. Нэг хотспот холбогдсон л бол бусдад нь  нэвтрэхдээ давтан  эрхээ таниулах шаардлагагүй.

Wi-Fi  хотспот Москвагийн төв тойрог, метро, автобус, троллейбус, трамвайг хамарч байна. Мөн нийслэлийн өндөр настан, ахмад дайчин, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асрах газрууд үнэ төлбөргүй утасгүй холболт нэвтрүүлжээ. Одоогийн үнэгүй Wi-fi интернэт бүхий цэцэрлэг хүрээлэн  дээр дахиад  12 цэцэрлэгт хүрээлэн, 70 музей,  соёлын төвд нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
"Нийслэлийн төв хэсэг, зорчигч тээврийн үйлчилгээг хамарсан дэлхийд аварга Wifi сүлжээ үүсэж буй” –г ноён Собянин Twitter-тээ бичжээ. Москвад нэвтрүүлсэн үнэгүй Wi-Fi сүлжээ нь 2016 онд ОХУ-ын дэд бүтцийн шилдэг төслөөр шалгарсан юм.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50623
0 эможи
keyboard_arrow_up