Оросууд юунаас айдаг вэ?

2017 оны 11 сарын 30

Arslan.mn

“Левада” төвийн судалгаагаар оросуудын хамгийн их айдаг зүйл нь үр хүүхэд болон ойр дотны хэн нэг нь өвдөх явдал гэжээ. Судалгаанд оролцогчдын 47 хувь нь үүнээс айдаг гэж хариулсан байна.

“Левада” төвийн мэдээлж байгаагаар энэ айдас сүүлийн 30 жил байнга өндөр хувьтай гардаг ажээ. 1989 онд судалгаанд оролцогчдын 61 хувь үр хүүхэд болон ойр дотныхон нь өвдөхөөс айдаг гэж хариулж байжээ. Хэдийгээр хувь нь буурсаар байгаа ч энэ айдас оросуудын зүрхэнд байсаар байгааг судалгаа харуулдаг.

Үүнээс гадна оросуудын 37 хувь нь дайнаас, 22 хувь нь ядуурахаас, 21 хувь нь хөгшрөхөөс, мөн 21 хувь нь байгалийн гамшгаас айдаг. Харин 11 хувь нь нэг их айгаад байх зүйлс байдаггүй гэж хариулсан байна.

1989 онтой харьцуулахад хүн төрөлхтөн мөхнө гэж айдаг хүний хувь гурав дахин буурч есөн хувь болсон бол үндэстэн хоорондын мөргөлдөөн гарахаас айдаг хүний хувь зургаагаас 10 хувь болж өсчээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50459
0 эможи
keyboard_arrow_up