ОХУ-ын Батлан хамгаалахын салбарыг АТГАДАГ эмэгтэй
ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Татьяна Викторовна Шевцова Оросын армийн санхүүг бүхэлд нь атгадаг гэдгээрээ алдартай. ОХУ-ын гавъяат эдийн засагч, ОХУ-ын зөвлөх тэрээр 2010 оны 5 дугаар сараас эхлэн Батлан хамгаалахын дэд сайдаар томилогдон ажиллаж байгаа аж.
Тэрээр 1991 онд Ленинградын Санхүү, эдийн засгийн дээд сургууль төгсөж, 1991-1999 онуудад Татварын ерөнхий газрын байцаагчаар ажиллан 2004 оноос ОХУ-ын Татварын Ерөнхий газрын орлогч дарга болжээ. Энэ хугацаанд тэрээр ОХУ-ын төсөвт хамгийн их татварыг төвлөрүүлсэнээрээ алдартай юм. Ингээд 2005 онд ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайдаар томилогджээ. Түүний өмнөөс үг хэлэх эмэгтэй байтугай эрэгтэй хүн ч ховор хэмээн хүрээллийнхэн нь ярилцдаг ажээ.