Кирилл цагаан толгойг халж, латин цагаан толгойд шилжинэ

2017 оны 10 сарын 28
2025 он гэхэд кирилл үсэгт суурилсан цагаан толгойг бүрэн халж, латин цагаан толгойд шилжихид бэлтгэхийг засгийн газарт үүрэг болгох тухай зарлигт Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев өнөө өглөө гарын үсэг зурлаа гэж тус улсын “КАЗИНФОРМ” агентлаг мэдээллээ.
Arslan.mn
Уг зарлигт дурдсанаар, 2025 он гэхэд кирилл үсгээс латин цагаан толгойд бүрэн шилжих ажлыг хариуцах тусгай комиссыг Казахстаны Засгийн газар ойрын хугацаанд байгуулах аж.
 Латин үсэгт суурилсан шинэ цагаан толгой нь авиазүйгээс хамаараад 32 үсэгтэй байх гэнэ. Одоогоор казахчуудын ашиглаж буй кирилл цагаан толгой нь 42 үсэгтэй билээ.
 Казахстаны иргэд 1920-оод оныг хүртэл араб цагаан толгой, дараа нь нэг хэсэг латин цагаан толгой ашиглаж байгаад, эцэстээ 1940 онд кирилл цагаан толгойд шилжсэн түүхтэй.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48720
0 эможи
keyboard_arrow_up