Тэдэнд баяр хүргэх хэрэгтэй

2014 оны 2 сарын 24
Нутагтаа зохион байгуулсан анхны цагаан олимпио оросууд бусдад алдсангүй. Олимпийн сүүлийн өдөр тэд нэр төртэй ялалт байгуулснаар өвлийн XXII олимп талбайн эзэн орны давамгайлал дор өндөрлөж байна.
 
Олимпийн хаалтын өдөр гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн бөөн гараатай 50 км-ийн уралдаанд үнэмлэхүй амжилт гаргаж, медалийн тавцанг бүхэлд нь эзэгнэсээр медалийн чансаагаар ч, тоогоор ч тэр ОХУ олимпод тамирчдаа сойсон дэлхийн 88 орны тэргүүнд бичигдлээ. Яван чангарсан ОХУ-ын багаас өнөөдөр гүйлтийн цанын 50 км-ийн уралдаанд Александр Легков /1:46:55.2/, Макси Вылегжанин /1:46:55.9/, Илья Черноусов /1:46:56.0/ 1-2-3 гэсэн амжилт үзүүлснээр оросууд багийн амжилтаар тэргүүлэх боломжтой болсон юм. Багийнхаа түрүүг бататгаж, дөрвөн хүнтэй бобслейн төрөлд ч оросууд аваргаллаа. Ингээд олимпийн эзэд нутагтаа хүлээж авсан анхны цагаан олимпиос 33, үүнээс алт-13, мөнгө-11, хүрэл-9 медаль хүртэж медалийн хүснэгтийг манлайлав. 

Олимпийн найдвар болсон шилдэг тамирчид нь төсөөлсөн амжилтаас наагуур бүдэрсэн ч эх орныхоо нэрийг авч гарах чадвартай баатрууд байдаг гэдгийг Оросын баг ийнхүү харууллаа. Тэд чадлаа...

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
484
0 эможи
keyboard_arrow_up