Бээжин дэх ДЭЛХИЙН хамгийн том нисэх буудал 2019 онд нээгдэнэ
Бээжин хот дэлхийн хамгийн том нисэх буудлыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Нийслэл хотоос өмнө зүгт 68 км зайд байрлах энэхүү нисэх буудлыг барих нийт зардал 12 тэрбум ам. доллар хүрчээ.
2014 онд нисэх буудлын шавыг тавьжээ
Дашин нисэх буудал нь Бээжин хотоос 68 км зайтай бөгөөд хурдны галт тэргээр иргэдийг тээвэрлэх аж. Зарчмын хувьд Хебей мужид байрлах хэдий ч Бээжингийн олон улсын нисэх буудлын ачааллыг хуваалцах зорилготой.
Бээжингийн олон улсын нисэх буудал нь өнөөдөр бараг л дэлхийн хамгийн том нисэх буудал бөгөөд 2016 оны байдлаар дамжин өнгөрсөн зорчигчын тоогоороо Атлантагийн олон улсын нисэх буудлын дараа дэлхийд хоёрдугаарт оржээ.
Атлантагийн олон улсын нисэх буудал нь өдөрт дунджаар 275 мянган зорчигч дамжин өнгөрдөг хамгийн хөдөлгөөн ихтэй нисэх буудал юм.
Дашин нисэх буудал жилд 45 сая зорчигч дамжин өнгөрөн гэж төлөвлөж байгаа бөгөөд 100 сая зорчигчийг дамжин өнгөрүүлэх даацтай аж.
30 км орчим квадртай талбайг хамрах энэхүү нисэх буудлыг барихад 57 мянган тонн зэс ашиглажээ.
Төслийн нийт зардал 12 тэрбум ам. доллартой тэнцэнэ
Хятадын хамгийн том гурван агаарын тээврийн компанийн хоёр нь энэхүү нисэх буудлыг ашиглах аж.
Нисэх буудлыг 2019 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна