В.Путины төрсөн өдрөөр сөрөг хүчнийг дэмжигчид эсэргүүцлийн жагсаал хийлээ
2017 оны 10 сарын 09
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины 65 насны төрсөн өдрөөр буюу 10 дугаар сарын 07-ны өдөр тус улсын 80 орчим хот суурин газарт, тухайлбал нийслэл Москва болон Санкт-Петербург хотод сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг дэмжигчид эсэргүүцлийн жагсаал хийлээ гэж “Спутник” агентлаг мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, А.Навальныйг 2018 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг зөвшөөрөхийг тэд шаарджээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
47898
0 эможи