Хулгайч сайтуудыг блоклоно
2017 оны 10 сарын 03
Москва хотын шүүхийн шийдвэрийг үндэслэн зохиогчийн эрхийн зөрчил гаргасан цахим хуудсуудыг аравдугаар сарын 1-нээс хэрэглэгч хандах эрхийг нь хязгаарлаж эхэллээ хэмээн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.
Ийм зөрчил гаргасан цахим хуудсуудыг хаах эрх олгосон хуулийг Ерөнхийлөгч Владимир Путин энэ долдугаар сарын 1-нд батламжилснаар хүчин төгөлдөр болсон юм.
Мэргэжлийн хяналтын байгууллагын мэдээгээр бусдын контентийг зөвшөөрөлгүйгээр хуулбарласан 234 сайтыг блоклоод байгаа юм. Мэргэжлийн хяналтын газрын дарга Александр Жаровын хэлж байгаагаар ийм зөрчилтэй сайтын тоо хэдэн мянгад хүрч байгаа ажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
47671
0 эможи