В.Путин, Р.Эрдоган нар Анкарад уулзлаа

2017 оны 9 сарын 29

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ажлын айлчлалаар Туркт очин Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай  хэлэлцээр хийлээ. Тэдний уулзалт Анкара хот дахь Эрдоганы өргөөнд пүрэв гаригийн орой эхэлжээ. Ерөнхийлөгч нар Сирийн асуудал, Курдистаны  бүх нийтийн санал асуулга, “Туркийн урсгал” хийн хоолой, “Аккайн” атомын цахилгаан станц зэргийн талаар нухацтай ярилцсан байна. Хэлэлцээрийн дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ, Москва Атомын цахилгаан станц, “Туркийн  урсгал” хийн хоолойн төслүүдийг амжилттай хэрэгжинэ гэж найдаж байна гэж Владимир Путин хэлжээ. Туркт энэ жил амарсан орос жуулчдын тоо 11 дахин нэмэгдлээ хэмээн тэрээр мөн онцолсон байна.

Орос,  Турк хоёр Сирийн байдлыг зохицуулах талаар  бүхий л шугмаар хамтран ажиллах бөгөөд тэд Сирид дайнгүй бүс байгуулах талын тохиролцоогоо үргэлжлүүлэх гэнэ. Анкарад явагдсан хоёр улсын лидерийн уулзалт энэ оны тав дахь нь болов. Есдүгээр сарын 12-нд Москва, Анкара хоёр Туркт зенитийн пуужингийн С-400 “Триумф” системийг нийлүүлэх гэрээ байгуулсан юм. Тэр өдөртөө Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган зэвсгийн наймааны анхны урьдчилгээ мөнгийг шилжүүлсэн гэж мэдээлж байв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47582
0 эможи
keyboard_arrow_up