Юлия Тимошенко ерөнхийлөгчид нэр дэвшинэ
2014 оны 2 сарын 24
Украины ерөнхий сайд асан Юлия Тимошенко 2014 оны тавдугаар сарын 25-нд товлогдсон ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд оролцохоо мэдэгдсэн байна. Тэрээр суллагдсан даруйдаа Киев хотын тусгаар тогтнолын талбайд ирж, олон нийтэд үг хэлсэн юм. “Батькивщина” намын лидер Юлия Тимошенко парламентаас зарлаад байгаа ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд оролцох бол сөрөг хүчин өөрсдийн нэр дэвшигчээ нэрлэх хараахан болоогүй байна. Парламентаас дахин сонгуулийн товыг зарлаад байгаа ч бүрэн эрхийнх нь хугацаа дуусаагүй тул Виктор Янукович дээрх шийдвэрийг хууль бус гэж үзжээ. Өнгөрсөн оны 11-р сард эхэлсэн тэмцэл энэ сарын 18-нд туйлдаа хүрч амиа алдагсдын тоо 88-д хүрээд байгаа билээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
473
0 эможи