Москва хот 870 жилийн ойгоо нижгэр тэмдэглэнэ

2017 оны 9 сарын 05

Москва хотын өдрийг жил бүрийн есдүгээр сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гаригт тэмдэглэдэг. Энэ жилийн хувьд илүү онцгой тэмдэглэхээр зэхэж байна. Учир нь, энэ жил Москва хот 870 жилийн ойгоо тэмдэглэх юм.

Москвагийн өдөрт зориулсан урлагийн олон төрлийн арга хэмжээ Горькийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд есдүгээр сарын 9-10-ны өдөр болно. “Содон хүмүүс” нэртэй энэ арга хэмжээний хүрээнд театрчилсан тоглолт, циркийн үзүүлбэр, хувцас загварын шоу багтжээ. Мөн Франц, Италийн театрынхан москвачуудыг баясгана.

Мэдээж ойн өдөр Улаан талбайд урлагийн одод оролцсон том концерт болно.  Энэхүү концертыг телевизээр орон даяар шууд дамжуулах юм.

Ойн арга хэмжээ есдүгээр сарын 9-ний өдрийн 13.00 цагт Москва хотын дуулал эгшиглэснээр эхэлж, орой 21.00 цагт ёслолын салютаар өндөрлөнө.

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46692
0 эможи
keyboard_arrow_up