Далай лам Обаматай уулзлаа
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн хүсэлтээр Вашигтон хотноо дээрхийн гэгээнтэн XIV Далай лам хүрэлцэн иржээ. Тэд өнгөрсөн 2011 онд АНУ-д анх удаагаа уулзаж байсан юм. Далай ламыг АНУ-д айлчлахаас үүдэн Хятадын Комминуст намын удирдлагууд эсэргүүцэж байсан ч Обама “Америкт ямар зочин ирэхийг би мэдэж байна. Тиймээс, та бүхний улсын хэрэгт хөндлөнгөөс орох нь тааламжгүй байна” гэжээ. Энэ асуудлаас үүдэн хоёр орны харилцаа сэв суух магадлалтай гэж “Ройтерс” агентлаг мэдээллээ.
1Цагаан ордноос "Ерөнхийлөгч болон Далай лам нар Түвд орны цаашдын хөгжил дэвшил болон хэрхэн тусгаар улс болох тухай зарим асуудлын талаар ярилцсан" гэж мэдэгдсэн байна. Өнөөг хүртэл БНХАУ, Түвд болон Бутан, Шинжаан Уйгар, Өвөрмонгол гэх орнуудыг өөрсдийн харъя гэж үзсээр байгаа юм. 2000 оноос эхлэн Хятадын газрын зурагт дээрх орнуудыг өөрийн эзэмшил хэмээж, нэг өнгөнд харъяалах болжээ.