АСТАНА: ШХАБ-ын уулзалтын үеэр дэд бүтцийн коридорын асуудлыг хэлэлцэнэ

2017 оны 6 сарын 08

Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын ээлжит уулзалт зургаадугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Казахстаны нийслэл Астана хотод эхэлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ удаагийн уулзалтад оролцож байгаа юм. Монгол Улс Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагад 2004 онд элсэн орсон бөгөөд одоогоор ажиглагч гишүүний статустай байна.

Харин ОХУ, БНХАУ, Казахстан, Тажикистан, Киргизстан, Узбекистан улс 2001 онд байгуулагдсан тус байгууллагын гишүүнчлэлтэй бөгөөд энэ жил Казахстан улс Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагыг даргалж байгаа юм. БНХАУ "Нэг бүс, Нэг зам" санаачилгынхаа хүрээнд дэд бүтцийн зургаан коридор байгуулахаар төлөвлөж байгаагийн нэг нь БНХАУ, Монгол Улс, ОХУ-ыг дайрч байгаа юм.

.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44086
0 эможи
keyboard_arrow_up