“Forbes” Оросын баячуудыг нэрлэв
“Forbes” сэтгүүл Орсоын хамгийн баян хүмүүсийн жил тутмын жагсаалтаа гаргалаа. Нэгдүгээр байранд НОВАТЭК болон СИБУР-ын босс Леонид Михельсон оржээ. Түүнийн хөрөнгө жилийн дотор дөрвөн тэрбумаар нэмэгдэж 18.4 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Удаах баянаар орсон “Северсталь”-ийн Захирлуудын зөвлөлийн дарга Алексей Мордашов тодорчээ. Тэрээр өнгөрсөн жилд 6.8 тэрбум ам долларын орлоготой ажиллаж нийт хөрөнгө нь 17.5 тэрбум хүрсэн аж.
Гуравдугаар байрт Новолипекцийн төмөрлөгийн үйлдвэрийг хамтран эзэмшигч Владимир Лисин 16.1 тэрбум ам.долларын хөрөнгөөр оржээ. Түүний хөрөнгө 6.6 тэрбум ам.доллараар нэмэгджээ.
“Forbes” сэтгүүл мэдээлж буйгаар, Оросын 200 тэргүүн баяны хөрөнгө чинээ жилийн дотор 100 тэрбумаар нэмэгдэж 460 ам.долларт хүрчээ.