ДАШТ-ийн нээлтийн үеэр Женифер Лопез дуулахгүй болжээ
Гурван өдрийн дараа Бразилд эхлэх гэж буй хөл бөмбөгийн ДАШТ-ий нээлтийн ёслолын үеэр энэ тэмцээний албан ёсны дууг Питбулл, Клауди Лейтте нартай Женифер Лопез хамтран дуулахгүй болсон гэдгээ BBC агентлаг мэдээлжээ.
Учир нь Дэлхийн хөл бөмбөгийн холбооны удирдах байгууллага буюу ФИФА-гийн мэдэгдсэнээр, тодорхойгүй "хувийн асуудал"-ын улмаас Лопез урьд нь төлөвлөсөн байсны дагуу нөгөөдөр болох ДАШТ-ий нээлтийн ёслолд оролцох боломжгүй болжээ. Лопезийн энэ арга хэмжээнд оролцож чадахгүй болсон шалтгааныг төлөөлөгчид нь тайлбарлалгүй, энэ тухай и-мэйлээр мэдэгдсэн байна. Харин албан ёсны дуу "We Are One"-ыг Куба-америк гаралтай рэппэр Питбулл, Бразилын дуучин Клауди Лейтте нар дуулахаар болсон байна.