БНХАУ-ын дарга 22 жилийн дараа Финландад айлчилж байна
БНХАУ-ын дарга Си Жиньпин Финланд улсад хийх айлчлалаа өчигдөр /2017.04.04/ эхлүүллээ. Си Жиньпинийн хөлөглөсөн тусгай онгоц Финландын нийслэл Хельсинк хотын олон улсын “Ванта” онгоцны буудалд орон нутгийн цагаар 17.00 цаг орчимд газарджээ.
Энэ нь 22 жилийн даргаа БНХАУ-ын даргын Финландад айлчилж байгаа тохиолдол юм.
Ноён Си Жиньпин айлчлалаа угтуулан “Хельсинк таймс” сонинд хоёр орны харилцаанд зориулсан өгүүлэл нийтлүүлсэн. Уг өгүүлэлд энэ жил тусгаар тогтнолынхоо 100 жилийн ойг тэмдэглэж байгаа Финландын ард түмэнд халуун баяр хүргэж сайн сайхны ерөөл дэвшүүлжээ.
Финланд бол Бүгд найрамдах Хятад улсыг хамгийн эрт хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосон өрнөдийн орны нэг юм. “Дипломат харилцаа тогтоосон 67 жилийн турш олон улсын байдал өөрчлөгдөн хувирч байсан ч хоёр орны харилцаа эрүүл саруулаар урагшаа хөгжсөөр ирсэн юм. Сүүлийн жилүүдэд Хятад Финландын эдийн засаг худалдаа, шинжлэх ухаан технологи, байгаль орчин, хүмүүнлэгийн зэрэг салбарт хамтын ажиллагаа цаашид гүнзгийрч байна. Өдгөө хоёр тал ирээдүйд чиглэсэн шинэ хэлбэрийн хамтын ажиллагааны түншийн харилцаа тогтоон хөгжүүлж байна. Хоёр орны харилцаа шинэ боломжид нүүрлэж байна. Би Финландын удирдагчидтай хоёр орны харилцаа болон харилцан сонирхож байгаа бусад асуудлаар саналаа гүнзгий солилцож, хоёр орны харилцааны хөгжлийн хэтийн төлөвийг төлөвлөхөд бэлэн байна” хэмээн өгүүлэлдээ онцолжээ.
Ноён Си Жиньпин Финландын дараа АНУ-д хийх айлчлалаа маргааш эхэлнэ.