Мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алдлаа

2014 оны 2 сарын 19

Тайландын цагдаа нар жагсагчдад бүслэгдсэн Засгийн газрын байруудыг чөлөөлөх ажиллагаа явуулах үеэр мөргөлдөөн гарсаны улмаас гурван хүн амиа алдаж, 60 гаруй хүн гэмтсэн талаар “ВВС” агентлаг мэдээллээ. Өнгөрсөн оны сүүлчээр Эрчим хүчний яамны байрыг бүсэлсэн жагсагчдыг тайван замаар тарааж, 100 гаруй хүнийг баривчилсан ч байдал хурцдаж, цагдаа нар Засгийн газрын ордны гадаа жагсагч нартай мөргөлджээ.

1Тус улсад өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш улс төрийн хямралтай байгаа бөгөөд өнгөрсөн хэдэн сарын турш жагсагчид Засгийн газрыг огцрохыг шаардан хэд хэдэн байрыг нь эзлээд байсан юм. Тайландын цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч энэ талаар “Бид жагсагчдад эзлэгдсэн таван газрын нэгийг нь чөлөөлөөд байна. Ойролцоогоор 100 гаруй жагсагчийг баривчилсан” гэж мэдэгджээ. Засгийн газрын зүгээс бүх байруудаа энэ долоо хоногийн дотор хүч хэрэглэлгүйгээр чөлөөлж авна хэмээн мэдэгдсэн ч нөхцөл байдал аажмаар хурцдаж амлалтаа хүрч чадалгүй, галт зэвсэг хэрэглэж хүчээр тараахыг оролджээ.

1Дээрх мөргөлдөөнөөс үүдэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “Цагдаагийнхан хүч хэрэглэж, галт зэвсэг хэрэглэж олон мянган иргэний амь насанд санаатайгаар заналхийлж байгаад харамсч байна. Мөн Ерөнхий сайд Йинглак Чинавтраг ард түмнээсээ уучлалт гуйж, Бангкок хотод үргэлжиж буй хүчирхийллийг таслан зогсоох ёстой” гэж дурьджээ.

1

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
422
0 эможи
keyboard_arrow_up