ӨМӨЗО-ы 200-аад төлөөлөгч ирэх сард Монголд ирнэ

2014 оны 6 сарын 09

2014 оны 7 дугаарын сарын 2-4-ний өдрүүдэд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Хөрөнгө оруулалтын газар, МҮХАҮТ болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Худалдааны танхимтай хамтран Монгол Улс болон БНХАУ-ын ӨМӨЗО хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Монгол Улс – ӨМӨЗО Хөрөнгө оруулалтын чуулга уулзалт 2014” уулзалтыг МҮХАҮТ дээр зохион байгуулах гэж байна.

Энэхүү уулзалтанд БНХАУ-аас эрчим хүч, зам тээвэр, барилга, банк санхүү, хүнс, хөдөө аж ахуй, худалдаа үйлдвэрлэл, уул уурхай,байгаль орчны салбарын нийт 200 орчим хөрөнгө оруулагчид, бизнес төлөөлөгчид хүрэлцэн ирэх бөгөөд уг чуулга уулзалтын үеэр хөрөнгө оруулалт шаардагдаж буй төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулах, бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, бизнесийн түншээ олох боломжтой тул энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг манай дотоодын аж ахуйн нэгж, байгууллагууд оролцох боломжтой.

Уг арга хэмжээ нь үнэ төлбөргүй зохион байгуулагдах бөгөөд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллагуудыг Хөрөнгө оруулалтын газар болон МҮХАҮТ дээр бүртгэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4179
0 эможи
keyboard_arrow_up