Си Жиньпин: Шинжлэх ухаан техникийн шинийг бүтээх ахицыг зайлшгүй түргэтгэх ёстой

2017 оны 3 сарын 13

Report.mn

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн Төв зөвлөлийн дарга Си Жиньпин  өчигдөр 12 дахь удаагийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын 5-р чуулганы Чөлөөлөх армийн төлөөлөгчдийн бүгд хуралд оролцжээ. Энэ үеэр үг хэлэхдээ "Эдийн засаг нийгмийн хөгжил болон шинжлэх ухааны дэвшлийн  хослуулан хөгжүүлж, цэрэг ардын хамтарсан хөгжлийн стратегийг гүнзгий хэрэгжүүлж, цэргийн  шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааг дэмжиж, шинийг бүтээх системийг түргэн байгуулах хэрэгтэй" гэжээ.

Ши Жиньпин, шинжлэх ухаан техникийн хөгжлийн хүрээнд том гүүрний стратегийн өрсөлдөх хүч, нийгмийн үйлдвэрлэх хүч, цэрэг армийн байлдах хүчний уялдаа холбоо, хамтын ажиллагаа улам ихээр нягтарч, батлан хамгаалалт болон нийгэм эдийн засаг, цэргийн болон иргэний хэрэглээний техникийн хамтын ажиллагаа улам ихээр гүнзгийрч байна. Бид маш их хүч зоригоор, маш их хүчин зүтгэлээр шинжлэх ухаан техникийн шинийг бүтээх ахицыг зайлшгүй түргэтгэх ёстой гэж онцолжээ.

Тэрээр хэлэхдээ, шинжлэх ухаан техникээр цэрэг армиа хөгжүүлэхэд заавал улс гүрний стратегийн төлөвлөгөөнд хамруулж, улс гүрний стратегийн төлөвлөгөөтэй уялдуулж, эрчимжүүлэх хэрэгтэй гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41577
0 эможи
keyboard_arrow_up