Хятадын эрүүл мэндийн апп-ууд анхаарлын төвд байна
Эрүүл мэндэд анхаарал тавихад туслах Ping An Good Doctor тус улсын эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хамгийн их татаж, гурван тэрбум ам.доллараар үнэлэгдсэн цаг саяхан. Хятадын эрүүл мэндийн 2000 гаруй апп зөвлөгөө өгч, уулзалтын тов захилах, хөдөө орон нутгаас ирж эмчлүүлэгчдийн ажлыг хөнгөвчилж өгсөн. Улмаар Хятадын эмнэлгүүд илүү ачаалалтай болж байгаа юм. Даатгалын Ping An хэмээх группийн Good Doctor апп-ыг сард 27сая хэрэглэгч ашигладаг бөгөөд тэдэнд өдөрт 400 мянга ба түүнээс олон онош тавьдаг. Үүсгэн байгуулагч Оливер Ван “Дижитал эмнэлгийн үйлчилгээ Хятадын ачаалалтай эмнэлгүүдэд дарамт болсон” гэв. Хятадын хамгийн их хөрөнгө оруулалт татдаг эрүүл мэндийн салбар руу гал нээж, эдгээр аппликэйшн хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээхэн татжээ. Тус улсын хамгийн олон буюу 800 сая хэрэглэгчтэй Tencent-ийн Wechat-ийн дэргэд хэрэглэгчийн тоогоор бараадахгүй ч WeDoctor болон Spring Rain Doctor гарааны бизнесүүд дундаа тэргүүлж, нэг тэрбус ам.доллараар үнэлэгдлээ