Шөнөдөө −71 градус хүрдэг тосгон

2017 оны 1 сарын 25

Яг энэ цаг мөчид манай оронд л жавар тачигнаж, гадаа “тас няс” хийж байна гэж бодож байна уу. Монгол орны идэр есийн хүйтэн Оросын Оймякон тосгоны өвөлтэй харьцуулахад дулаахандаа тооцогдоно. Энд 1924 оны өвөл хамгийн хүйтэн буюу −71.2 градус хүрч байжээ. Мөн нэгдүгээр сарын дундаж температур -50°C хүрэх нь хэвийн үзэгдэл юм.

Оймякон нь дэлхий дээрх хүн ам суурьшсан хамгийн хүйтэн тосгон хэмээн тодорхойлогдоод буй. Шинэ Зеландын гэрэл зурагчин Амос Чаппл энд хоёр хоногийн аялал хийж гэрэл зургийн дурандаа ийнхүү буулгажээ.

Тэрээр "Намайг анх очиход –47 градус байсан. Би хөлөө арай ядан мэдэрч байлаа. Нэг удаа шүлс минь хөлдөөд уруулыг минь эсгэхээ шахсан" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. Мөн түүний хувьд хүйтэн цаг агаар гол асуудал байсангүй, харин гэрэл зургийн аппаратаа фокусыг нь тааруулж, хэвийн ажиллуулах л хэцүү байсан гэнэ.

Загасны зах

Оймякон тосгонд хүргэх зам

'Оймякон-Хүйтний туйл' хэмээн бичжээ

Ноход үс, ноолуурынхаа ачаар л өвлийг давдаг

Ихэнх жорлон гадаанаа байрладаг. Учир нь ийм хүйтэнд газар доогуур шугам байршуулна, хэвийн ажиллуулна гэдэг нэлээд асуудалтай

Үхэрнүүдээ малын хашаандаа оруулаад гарч ирж буй эр

Оймяконд байх цорын ганц дэлгүүр

Тэд машинаа ингэж халаадаг. Хэрэв халаахгүй удах юм бол асдаггүй.

Нүүрс түлж тосгоныхныг дулаацуулна

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40334
0 эможи
keyboard_arrow_up