Барьцаалагдсан онгоц Женевт ослын буулт хийжээ

2014 оны 2 сарын 18

Аддис Абебегээс Ромыг чиглэж явсан Эфиопын агаарын тээврийн онгоц барьцаалагдсан талаар мэдээлэл гараад байгаа билээ. Тэгвэл уг онгоц өнөө өглөө Женевийн нисэх буудалд газарджээ. Гэмт этгээдүүдийн нэгийг баривчилсан гэж Швейцарийн цагдаагийн газраас хийсэн мэдээлэлд дурьдсан байв.

Эфиопийн зорчигч тээврийн онгоц өнөөдөр орон нутгийн цагаар 00.30 /Улаанбаатарын цагаар өглөөний 05.30/ цагт Аддис Абебегээс хөөрсөн бөгөөд өглөөний 04.40 /Улаанбатарын цагаар 09.40/ цагт Ромд газардах ёстой байжээ. Гэвч урьдчилан таамаглаагүй нөхцөл байдлын улмаас Женев хотноо ослын буулт хийхэд хүрсэн байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
391
0 эможи
keyboard_arrow_up