Skyscanner-ыг Хятад худалдан авахаар боллоо
Аялал жуулчлалын зах зээл дээр том хэмжээний наймаа хийгджээ: хятадууд нислэгийн тийзийн хайлтаар мэргэшсэн Skyscanner-ыг худалдан авсан байна.
Жуулчдад үйлчилдэг Ctrip International хэмээх хятадын томоохон онлайн-компани нислэгийн хямд тийзүүд хайн олоход тусалдаг Skyscanner-ыг нэг тэрбум 740 сая доллараар худалдан авахаар тохиролцжээ. Наймаа оны эцэс хүртэл явагдах бөгөөд төлбөрийг мөнгө, үнэт цаасаар барагдуулах аж. Энэ нь, Шотландын IT нийгэмлэгийн хувьд хамгийн том наймаа болж байна.
Skyscanner үйлчилгээ 2002 онд Эдинбургт байгуулагджээ. Түүний тусламжтайгаар төрөл бүрийн сайтууд дээр байгаа нислэгийн тийз, зочид буудал, автомашин түрээсийн үнийг харьцуулан харах боломжтой юм.
Уг үйлчилгээ өдөр бүр нэг сайт хайлтыг хүлээн авч, дор хаяж 30 сая долларын гүйлгээг хийдэг аж. Түүний нэг сарын хэрэглэгчдийн тоо 60 саяд хүрдэг бөгөөд дэлхийн 30 орны хэл дээр ашиглагддагаараа давуу талтай.