ОХУ Курилын 4 арлын хоёрт нь пуужин байрлуулжээ

2016 оны 11 сарын 24

ОХУ Курилын 4 арлын хоёрт нь хөлөг онгоц эсэргүүцэгч пуужингийн систем байрлуулсан тухай тус улсын батлан хамгаалах яамнаас мэдэгджээ. ОХУ-ын цэрэг байрлаж байгаа Эторофу, Кунашири гэсэн хоёр аралд Оросын батлан хамгаалах яам шинэ пуужингуудаа байрлуулжээ.

Эторофу аралд байрлуулсан "Бастион" хэмээх пуужингийн цогцолбор нь 500км-ийн тусгалтай, харин Кунашири аралд байрлуулсан Баал систем нь 300км-ийн тусгалтай юм байна. Мөн Оросын батлан хамгаалах яам цэрэг армиа шинэчлэн бүрдүүлэх хүчин чармайлтынхаа хүрээнд эдгээр арлуудад цэргийн 400 орчим байгууламж бүтээн босгож байгаа тухайгаа ч мэдэгджээ. Оросын тал Курилын арлуудад пуужингаас хамгаалах систем байрлуулах тухайгаа өнгөрсөн 3 дугаар сард мэдэгдсэн.

Харин Оросын хэвлэлүүд пуужингийн цогцолборуудыг суурилуулж дууссан учир туршилтыг  энэ оны сүүлээр хийнэ гэж мэдээлж байна. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ирэх сард Япон улсад албан ёсны айлчлал хийхээр төлөвлөж байгаа. ОХУ ерөнхийлөгчөө Япон улсад айлчлал хийхээс урьтаж, Курилын арлуудад батлан хамгаалах хүчин чадлаа нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа ил тод илэрхийлж байна гэж ажиглагчид харж байна. Японы засгийн газар Курилын 4 арлыг өөрийн газар нутгийн нэг хэсэг, энэ газар нутаг Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд хууль бусаар эзлэгдсэн гэж үзэж, ОХУ-тай маргадаг юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38422
0 эможи
keyboard_arrow_up