Гэн Шуан: Монгол Улс хоёр улсын харилцаанд сэв суулгалаа
Далай ламын манай улсад хийсэн айлчлалтай холбоотойгоор Шадар сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийхээр төлөвлөж байсан айлчлал цуцлагдсан талаар өмнө нь мэдээлсэн билээ. Гэвч Шадар сайдын зүгээс үүнийг үгүйсгэсэн юм. Харин БНХАУ-ын тал Шадар сайдын айлчлал Далай ламын Монголд хийсэн айлчлалаас болж цуцлагдсан болохыг мэдэгдлээ.
БНХАУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан сэтгүүлчидтэй уулзахдаа “Далай ламын Монголд хийж байгаа айлчлалын талаар бид албан ёсны байр сууриа илэрхийлсэн.
Тодруулбал, БНХАУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан сэтгүүлчидтэй уулзахдаа “Далай ламын Монголд хийж байгаа айлчлалын талаар бид албан ёсны байр сууриа илэрхийлсэн. Далай ламын айлчлалыг зөвшөөрсөн Монголын талын алдаатай бодлого Хятад, Монголын улс төрийн суурь харилцаанд сэв суулгаж, хоёр талын хамтын ажиллагааны хөгжилд сөргөөр нөлөөллөө. Тиймээс Хятад улс Монголын талаас Хятадын суурь ашиг сонирхолд хүндэтгэлтэй хандаж, алдаатай үйлдлээс бий болсон сөрөг нөлөөг арилгах арга хэмжээ аван, хоёр ооны харилцааг хэвийн төвшинд нь буцааж оруулахыг шаардаж байгаа” гэжээ.