Монголын тал Далай ламын айлчлалыг хүлээн зөвшөөрсөн нь хоёр орны төрийн суурь харилцаанд сэв суулгалаа гэв

2016 оны 11 сарын 24

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх энэ сарын 28-наас БНХАУ-д айлчлал хийх байсныг Хятадын талаас хойшлуулжээ. Хойшлуулсан шалтгаан нь Дээрхийн гэгээн XIV Далай лам айлчлаад буцсантай холбоотой гэж хүмүүс үзэж байсан. Учир нь Далай ламын айлчлалыг эсэргүүцэж Хятадын талаас хоёр ч удаа Засгийн газарт шаардлага хүргүүлж, тус улсын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жен Шуан мэдэгдэл гаргасан юм.

Харин энэ талаар Далай лам "Энэ бол гайхаад байх зүйл биш. Миний айлчилсан газар бүрт эсэргүүцсэн бичиг хүргүүлдэг" гэсэн юм. 

Тэгвэл өчигдөр буюу Лхагва гарагт БНХАУ-ын гадаад хэргийн яам гадаад, дотоодын сэтгүүлч нарт ээлжит мэдээллээ хийжээ. Энэ үеэр Хятад-Монголын засгийн газар хоорондын уулзалт яагаад цуцлагдсан талаар Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан тайлбар өгсөн байна. 

Тэрбээр “Далай ламын Монголд хийж байгаа айлчлалын талаар бид албан ёсны байр сууриа илэрхийлсэн. Далай ламын айлчлалыг зөвшөөрсөн Монголын талын алдаатай бодлого Хятад-Монголын улс төрийн суурь харилцаанд сэв суулгаж, хоёр талын хамтын ажиллагааны хөгжилд сөргөөр нөлөөллөө. Тиймээс Хятад улс Монголын талаас Хятадын суурь ашиг сонирхолд хүндэтгэлтэй хандаж, алдаатай үйлдлээс бий болсон сөрөг нөлөөг арилгах арга хэмжээ аван, Хятад-Монголын харилцааг хэвийн түвшинд нь буцааж оруулахыг шаардаж байгаа” гэж хариулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38409
0 эможи
keyboard_arrow_up