Хятадад 56 машин мөргөлдөж 17 хүн амиа алдлаа

2016 оны 11 сарын 23

Хятадын Шаньси мужид олон тооны машин мөргөлдсөний улмаас амь алдсан хүний тоо 17 хүрлээ гэж Хятадын олон улсын радио (CRI) мэдээлж байна. Бээжин, Куньминийг холбосон авто зам дээр 56 машин мөргөлдсөн энэ ослын улмаас өөр 37 хүн бэртэж гэмтсэнийг эмнэлэгт хүргэжээ. Нойтон цас орж халтиргаа гулгаа үүссэн нь ослын гол шалтгаан болсон байна. 

Хятадын төв телевизийн мэдээлснээр бол ихэвчлэн ачааны машинууд осолд орсон байна. Ослын улмаас авто замын хоёр талын урсгалыг нэлээд хугацаагаар хаажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38363
0 эможи
keyboard_arrow_up