Оросын хоёр цэргийг Украин хулгайлжээ

2016 оны 11 сарын 22

Крымын хойгоос хоёр цэргийг хулгайлсан гэж ОХУ Украиныг буруутгаж байна. Тус хойгийг ОХУ 2014 онд өөрийн харьяанд нэгтгэсэн билээ.

ОХУ-ын БХЯ-ны мэдэгдсэнээр, Оросын хоёр цэргийг Украины тал өнгөрсөн ням гарагт “хууль бусаар баривчилжээ”.

Харин Украин мэдэгдэхдээ “энэ хоёр цэрэг бол 2014 онд Крымыг Орост нэгтгэсний дараа Украины армиас оргон Орос руу зугтсан оргодлууд” гэв.

Цэргүүдийг баривчилсныг ОХУ “өдөөн хатгалга” гэж тодорхойлоод, тэднийг нэн даруй буцааж өгөхийг шаардлаа.

Тэднийг Крымээс Украины Николаев мужид аваачсан аж.

Украины Аюулаас хамгаалах алба мэдэгдэхдээ “тэднийг Украины хяналтанд байдаг нутаг руу нэвтэрснийх нь дараа баривчилсан” гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38320
0 эможи
keyboard_arrow_up