БНХАУ-д нүүрсний ханш огцом өсчээ
БНХАУ-ын Засгийн газраас нүүрсний ордуудын гарцыг бууруулах шийдвэр гаргасны улмаас нүүрсний ханш жилийн өмнөхөөс 50 хувиар огцом нэмэгдсэн байна. Хэдий тийм боловч өвлийн улирал ойртож байгаатай холбоотойгоор нүүрсний ханшийн өсөлтийг тогтворжуулах шаардлагатай гэж шинжээчид Наймдугаар сарын байдлаар БНХАУ-ын анхааруулжээ. Учир нь улирлын нөлөөгөөр нүүрсний эрэлт гэнэт нэмэгдэж, ханш нь улам өсөх төлөвтэй байгаа юм. Энэ оны эхээр нүүрсний нийлүүлэлт нэмэгдэж, ханш нь 10 жилийн доод түвшинд хүрснээр БНХАУ-ын Төрийн өмчит компаниудын төлбөр гүйцэтгэх чадвар муудаад байжээ. Тиймээс наймдугаар сарын байдлаар БНХАУ-ын Засгийн газраас нүүрсний гарцаа 10 хувиар буюу 150 сая орчим тонноор бууруулсан байна. Ингэснээр тус улсын дотоодын нүүрсний ханш эргэн сэргэж, 2014 оны 12 дугаар сараас хойших дээд түвшинд хүрээд байгаа юм. Чинхуандао боомтод гэхэд өнгөрсөн долоо хоногийн байдлаар нэг тонн нүүрсний ханш 84.7 ам.доллар буюу 2014 оны нэгдүгээр сараас хойших дээд хэмжээнд хүрчээ. Харин одоогийн байдлаар БНХАУ-ын Засгийн газраас нүүрсний уурхайнуудад гарцаа өдөрт 500 мянган тонноор нэмэгдүүлэх үүрэг өгсөн гэж тус улсын Үндэсний хөгжил шинэчлэлийн комиссоос мэдээллээ.