Цагаан хэрмийн доогуур дэлхийн хамгийн том өртөө байгуулна
2022 онд болох Өвлийн Олимпийн наадмын дэд бүтцийг байгуулах ажлын хүрээнд Хятад улс Бээжингээс Занжякоу хот хүртэл 174 км хурдны галт тэрэгний төмөр зам тавихаар болжээ. Уг замд Цагаан хэрэм хөндөлддөг тул түүнийг нэвтлэхийн тулд газар доогуур байгууламж босгох төлөвлөгөөгөө танилцуулжээ. Цагаан хэрмийн Бадалинь хэсэгт газраас 102335фут метрийн гүнд 36,000метр.кв хэмжээний өртөө байгуулахаар болсон байна. Ингэснээр дэлхийд хамгийн том, хамгийн гүнд байрлах өндөр хурдны галт тэрэгний өртөө болж байгаа гэнэ. Газар доорх өртөө нь гурван давхар, нисэх буудал шиг ирэх, буцах зорчигчдын тусдаа давхартай, 62 метрийн босоо чиглэлд ажиллах хоёр том лифттэй байхаар төлөвлөгджээ. 2019 оны сүүлээр ашиглалтад орох энэ замаар Бээжин болон Занжякоу хотуудыг холбох юм. Зам зуур 10 өртөө, Янчинь, Чонли хотуудыг холбох хоёр салбар замтай байна. Одоо энэ замыг гурван цаг гаруй хугацаанд туулдаг аж.Харин өндөр хурдны галт тэрэг дээд тал нь 350 км/цаг хурдтай тул Бээжин-Занжякоу чиглэлд 50 минутанд л зорчино. Бадалинь өртөө нь Цагаан хэрмийн доогуур байрлах тул барилгын ажил нь хамгийн хэцүү байх гэнэ. Түүхийн үнэт дурсгал болох Цагаан хэрмийг гэмтээхгүйгээр хонгил гаргах ёстой болж байгаа. Төслийг гүйцэтгэгчид тэсэлгээг хамгийн орчин үеийн технологиор хийх тул Цагаан хэрэмд нөлөөлөхгүй хэмээжээ.