Хууль бусаар архи борлуулах гэж байгаад баригджээ
2016 оны 9 сарын 29
ОХУ-ын Чита мужийн цагдаагийн газар 58 тонн хуурамч архийг энэ сарын 26-ны өдөр илрүүлжээ. Хуурамч архийг "Ингодински" дүүргийн бетон зуурмагийн агуулахаас илрүүлсэн бөгөөд янз бүрийн нэр, шошго бүхий шилэнд хийсэн нэгэн төрлийн архи байсан байна. Хууль бусаар 22 сая рублийн үнэ бүхий 58 тонн архи согтууруулах ундаа үйлдвэрлэсэн этгээдийг барьж саатуулсан бөгөөд зарж борлуулах гэж байсан гэдгээ ч хүлээн зөвшөөрсөн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
36738
0 эможи