Амар мөрний барыг хамгаалахаар арван мянган хүн жагсав
Оросын Алс Дорнодын шилмүүст ой болон Амар мөрний дагуух бүсүүдэд идээшин амьдардаг бар нь устаж үгүй болох аюулд ороод байна. Ховор амьтдын жагсаалтад багтсан барын талаарх олон түмний ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор Оросын Алс Дорнодод явуулсан жагсаалд 10 мянга гаруй хүн оролцжээ.
Өнгөрсөн амралтын өдөр Владивосток хотод болсон уг жагсаалд оролцогчид бар шиг өнгөтэй хувцас, баг өмсөж, энэ амьтан шиг харагдахаар нүүрээ будсан байв.
Байгаль хамгаалах олон улсын холбоо энэ амьтныг “мөхөх аюулд орсон амьтдын жагсаалт”-д оруулсан билээ.
Амар мөрний барын тоо толгой Зөвлөлтийн үед цөөрчээ. Энэ амьтны тоо толгой цөөрөхөд хулгайн ан голлон нөлөөлсөн байна. Харин Оросын засгийн газраас өнгөрсөн онд явуулсан тооллогын дүнг үзвэл, Амар мөрний барын тоо толгой 480-540 болж нэмэгджээ.
Зэрлэг ан амьтны нөөцийг бий болгох, хулгайн анчдад хатуу шийтгэл ногдуулах болсон нь Амар мөрний барын тоо толгой нэмэгдэхэд нөлөөлсөн байна.