ОХУ-ын төрийн тэргүүнүүд амралтын өдрийг хамтдаа өнгөрүүлжээ

2016 оны 9 сарын 12

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ерөнхий сайд Дмитрий Медведев нар амралтын өдрүүдээ хамтдаа өнгөрүүлжээ. Тэд Новгород мужид өнгөрөөсөн талаар Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдээллээ. В.Путин, Д.Медведев нар энэ сарын 10-нд Новгород мужийн Липно аралд хүрэлцэн ирсэн байна. Үүний дараа Ильмень нуураар моторт завиар аялж, орон нутгийн загасчидтай уулзжээ. Загасчид төр, Засгийн тэргүүнээ шинэхэн загасны шөлөөр дайлж, яриа хөөрөө өрнүүлсэн талаар РИА Новости дамжууллаа. Сануулахад ОХУ-ын Ерөнхийлөгч болон Засгийн газрын тэргүүн жилд нэг удаа амралтын өдрөө хамтдаа өнгөрүүлж, албан бус уулзалт хийх уламжлал тогтоод байгаа билээ. Өнгөрсөн жил тэд Сибирийн бүсэд загасчилж, цаатнуудын отгоор зочилсон юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36233
0 эможи
keyboard_arrow_up