"Их 20"-ийн уулзалтаас юу хүлээх вэ

2016 оны 9 сарын 02

БНХАУ-ын Ханжоу хотод энэ сарын 3, 4-нд "Их 20"-ийн уулзалт эхлэх товтой байна. Дэлхийн эдийн засгийн гарцын 80 хувийг төлөөлдөг гэдэг утгаараа "Их 20"-ийн уулзалт эдийн засгийн цаашдын төлөвт чухал ач холбогдолтой байдаг. Энэ удаагийн уулзалтаар дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол түлхүүр болох олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлыг голчлон анхаарах төлөвтэй байна. Сүүлийн жилүүдэд олон улсын худалдааны үзүүлэлт хангалтггүй байгаагаас гадна хөгжиж буй орнууд мөн АНУ, Японы экспорт буурч буй. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалт 2016 онд буурах хүлээлттэй байгаа юм. Энэ удаагийн уулзалтаар "Их-20"-ийн төлөөлөгчид цаашид хамтран ажиллах хүрээнд бодит арга хэмжээ авна гэсэн хүлээлт үүссэн. Тодруулбал Ханжоугийн уулзалтыг угтан долдугаар сард болсон Худалдааны сайд нарын уулзалтаар талууд түүхэндээ анх удаа хамтарсан мэдэгдэл хийж Худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэх бодлогын баримт бичгүүдийг баталсан юм. "Их 20"-ийн хамтын ажиллагааны хүрээнд урьдчилсан тооцоогоор олон улсын худалдаа жилд нэг их наяд ам.доллараар өсч, 21 сая ажлын байр шинээр бий болох хүлээлттэй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35912
0 эможи
keyboard_arrow_up