Хятадад дэлбэрэлт болж, 21 хүн амиа алдав
2016 оны 8 сарын 12
БНХАУ-ын төв хэсэгт хийн хоолой дэлбэрсэн талаар “www.mirror.co.uk” мэдээллээ.
Уг дэлбэрэлтийн улмаас 21 хүн амиа алдаж, таван хүн шархтаж эмнэлэгийн тусламж авч байна. Энэхүү осол Хебей мужийн цахилгаан станцын өндөр даралтын уурын дамжуулах хоолой гэнэт дэлбэрч, олон хүн амиа алдсан гэнэ.
Амиа алдагсад бүгдээрээ тус цахилгаан станцын ажилчид байжээ.
Цагдаагийнхан осол болсон станцын үйл ажиллагааг зогсоосон бөгөөд Бээжингийн эрх баригчид үйлдвэрийн удирдлагуудад дахин осол гаргахгүй байхыг сануулсан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
35339
0 эможи