“Gazprom” Хойд Америкийн "Canadian Solar"-тай 31 жил хамтрах хэлцэл байгуулав

2016 оны 8 сарын 10

Байгалийн хийн олборлолтоор дэлхийд тэргүүлэгч “Gazprom” компанийн Их Британи дахь салбар нэгж Хойд Америкийн "Canadian Solar"-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа. 2031 он хүртэл буюу 15 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байх энэхүү гэрээний дагуу Канадын нарны эрчим хүч үйлдвэрлэгч компани жилд 40 мегават нарны эрчим хүчийг “Gazprom”-ийн хэрэглэгчдэд нийлүүлэх юм. Энэхүү хэлцлийг хийснээр “Gazprom” нь нарны эрчим хүч үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч компанитай эрчим хүчний зах зээлд хамтран ажиллах боломжтой болохоос гадна “Canadian Solar” компани Их Британийн зах зээлд нэвтрэх боломжтой болно гэж талууд үзжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35242
0 эможи
keyboard_arrow_up