Путин, Эрдоган нар ирэх Мягмар гаригт уулзана
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон Туркийн ерөнхийлөгч Ресеп Тайип Эрдоган нар наймдугаар сарын 9-нд хоёр орны харилцааг сэргээх талаар уулзалт товлосон хэмээн Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Пүрэв гаригт /2016.08.04/ мэдээлэв.
Тэрбээр мэдээлэхдээ “хоёр орны төрийн тэргүүн Турк-ОХУ-ны харилцааг сэргээхэд ямар алхмуудыг хийх талаар нарийвчлан ярилцахаар төлөвлөсөн” гэв.
2015 оны арваннэгдүгээр сард Сирид үүрэг гүйцэтгэж байсан Оросын байлдааны нисэх онгоцыг туркууд буудаж унагаснаас хойш хоёр орны харилцаа муудаж, Оросын тал Туркийн эсрэг хориг арга хэмжээнүүдийг авсан юм. Харин өнгөрөгч зургадугаар сарын эцсээр Эрдогон Путинд захидал илгээж, байлдааны нисэх онгоцыг нь сөнөөсөн хэргээ хүлээн, уучлалт гуйсан учраас ийнхүү хоёр орны харилцаа дахин сэргэж эхэлжээ.