Монгол иргэдийн сууж явсан автобус шатжээ
2016 оны 8 сарын 05
Бээжингээс Эрээн орох замд өнгөрсөн шөнө 00:00-01:00 цагийн орчимд автобус осолдон, шатсан хэрэг гарчээ. Автобусанд 37 монгол иргэн зорчиж явсан бөгөөд ослын улмаас бэртэж гэмтсэн хүн байхгүй аж. Осолд орсон зорчигчид одоогоор бөөнөөрөө буудалд байрлаж байгаа бөгөөд автобусны мотор шатсан гэх тайлбар өгсөн байна. Бизнесийн зорилгоор зорчиж явсан монгол иргэдийн ачаа, тээш, бичиг баримт шатсан гэх мэдээлэл байгаа юм. Ослын шалтгааныг эцэслэн тогтоосны дараа иргэдийн хохирлыг барагдуулах асуудлыг ярих ажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
35122
0 эможи