Дэлхийн хамгийн урт шилэн гүүрний нээлт Хятадад боллоо

2016 оны 8 сарын 04
"Цагирагласан луу" хэмээх нэртэй дэлхийн хамгийн урт шилэн гүүр Хятадын Хунань мужийн Зан Жиа Жей үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нээгджээ. Энэхүү гүүр нь 300 метрийн гүнтэй уулын хөндийн дээгүүр, газраас 450 метрийн өндөрт тавигдсан байна.

Шилэн гүүрнээс Тианмен уул болон Хунань арал тэр чигтээ харагдах бөгөөд аль хэдийнэ хэдэн сая жуулчид цуглуулаад байгаа ажээ.

Тус гүүрний бат бөх, аюулгүй байдлыг шалгаж олон туршилт явуулсан байна. Цууралт өгсөн шилэн дээгүүр том оврын суудлын тэрэг явуулахад цууралт нь нэмэгдээгүй, өөрчлөлт өгөөгүй аж. Түүнчлэн олон лантуугаар ээлжлэн цохиход ямар ч гэмтэл хагарал үүсээгүй гэнэ.

 
 
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35096
0 эможи
keyboard_arrow_up