В.Путин: ОХУ-ын тамирчид ялгаварлан гадуурхалтын бай боллоо
Лхагва гарагт ОХУ-ын тамирчид Рио де Жанейрогийн Олимпийн наадамд оролцохоор эх орноосоо хөдөллөө. Тамирчдыг үдэх ёслолын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "ОХУ-ын тамирчид ялгаварлан гадуурхалтын бай боллоо" гэдгийг онцолж Олимпийн наадамд оролцох тамирчдын өмнөөс харамсаж байгаагаа илэрхийлсэн юм. Мөн тэрбээр хэлэхдээ “Ард түмнийг нэгтгэж, улс хоорондын зөрчил маргааныг эвлэрүүлэх ерөндөг спортыг ахар бодолтой мунхаг улс төрчид зүгээр орхисонгүй. Хууль, саруул ухаант шийдвэрээс гажсан үйл явдал боллоо. Шилдэг тамирчид бүхий бусад орны нөхөд маань ойлгож байгаа. Тэдний медалийн чанаргүй өөр байх болно. Учир нь хүчтэй өрсөлдөгчийг ялах, өөрөөсөө зэрэглэл доогуур өрсөлдөгчийг буулгаж авах мэдрэмж адилгүй. Ялалтын амт байхгүй” хэмээн онцолжээ. 387 хүний бүрэлдэхүүнтэй ОХУ-ын Олимпийн баг, тамирчдын 108 нь тэмцээнд оролцох эрхээ хасуулаад байгаа юм. Эдгээрээс 67 нь хөнгөн атлетикийн тамирчид байжээ.