Европын парламентын сонгуулийн ирц анх удаа өсчээ

2014 оны 5 сарын 26

Энэ сарын 25-нд дууссан Европын парламентын найм дахь удаагийн сонгуулийн ирц анх удаа өссөн тухай эх сурвалж мэдээлж байна. Европын Зөвлөлөөс танилцуулсан сонгогчдын ирцийн мэдээнээс харвал, Европын Холбооны гишүүн 28 орны сонгуулийн дундаж ирц 43,11 хувьтай байв. 2009 оны сонгуулийн ирц 43 хувьтай байсан юм. Бельги, Люксембург улсад сонгуулийн ирц хамгийн өндөр буюу 90 хувьтай байсан бол Словак улсын сонгогчдын ердөө 13 хувь нь сонгуульд оролцсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3481
0 эможи
keyboard_arrow_up