Эрдоган Оросын Ерөнхийлөгчид захидал илгээжээ
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд захидал илгээжээ.
Туркийн арми Оросын цэргийн нисэх онгоцыг сөнөөснөөс хойш Эрдоган Оросын удирдагчид захидал илгээсэн тухай мэдээлэл анх удаагаа ил болж байгаа нь энэ юм.
Ерөнхийлөгч Эрдоган Оросын Ерөнхийлөгч Путинд захидал илгээсэн гэж Туркийн эрх баригч Шударга ёс ба Хөгжлийн намын нөлөө бүхий албан тушаалтан хэвлэлийнхэнд мэдэгдсэн байна.
Туркийн хэвлэлүүдэд бичсэнээр, Турк-Оросын харилцааг байж болох боломжит түвшинд хүргэн бэхжүүлэхийг Эрдоган хүсчээ.
Уг захидлыг Туркийн цэргийнхэн Оросын байлдааны нисэх онгоцыг өнгөрсөн оны 11 дүгээр сард буудаж унагаснаас үүдэн сэвтээд байсан тус хоёр улс хоорондын харилцааг сэргээхийг зорьж байгаагийн илрэл гэж ажиглагчид үзэж байна.
Оросын авсан эдийн засгийн хориг арга хэмжээ нь Туркийн аялал жуулчлалын салбар болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортод сөргөөр нөлөөлж байгаа юм.