Цуглуулсан зоосон мөнгөөрөө машин худалдан авчээ
БНХАУ-ын иргэн өөрийн цуглуулсан нэг юанийн таван тонн зоосон мөнгөөр худалдан авсан шинэ машиныхаа төлбөрөө хийхийг хүсчээ.
Энэ явдал Шаньдун мужид болсон бөгөөд тэрээр 100 мянган юань буюу 16 мянган долларын үнэтэй машин авахаар болсон нь энэ юм байна.Гэхдээ худалдагч түүнээс ердөө 2,5 тонн мөнгийг л авахаар болсон талаар “Chinatopix” сайтад дурдсан байна.Ингэхдээ тэрээр худалдагчид худалдан авах автомашиныхаа тооцоог мөнгөн дэвсгэртээр биш харин зоосон мөнгөөр хийнэ гэдгээ урьдчилан анхааруулсан гэнэ. Харин худалдан авагчаа алдахыг хүсээгүй тус автосалоны менежер зөвшөөрсөн байна. Гэвч гялгар уут болон цаасан хайрцагт хийсэн зоосон мөнгийг тоолохын тулд дэлгүүрийн бүхий л ажилтнууд “дайчлагджээ”.Ингээд хэдэн цаг өнгөрөхөд зоосон мөнгөний ердөө 50 мянга буюу талыг л тоолж амжсан байна. Энэ бүхний эцэст автосалоны удирдлага үйлчлүүлэгчээсээ үлдсэн мөнгийг зээлийн картаар төлж дуусгахыг хүсчээ. Тэрээр зөвшөөрч шинэхэн хүлгээ авсан байна.