Путины хөрөг бүхий "Galaxy S7" утсыг 190 ширхэг бадмааргаар гоёжээ
2016 оны 6 сарын 03
ОХУ-ын "Кавиер" компани Өмнөд Солонгос улсын "Samsung" компанид Ерөнхийлөгч В.Путины хөрөг бүхий "Galaxy S7" утас захиалсан байна. Тус компани "Galaxy S7" утасны арын хавтсан дээр В.Путины хөргийг товойж гарсан байдлаар хэвлүүлж, улаан өнгийн 190 ширхэг бадмаараг шигтгээгээр гоёулжээ. Ердөө гурван ширхэг үйлдвэрлэгдэх уг утасны үнэ тус бүр 27 мянга 100 доллар аж. Өнгөрсөн жил "Кавиер" компани ерөнхийлөгч В.Путины 63 насны төрсөн өдөрт зориулан "Galaxy S6" утасны арын хавтсанд түүний хөргийг хэвлүүлж, дуудлага худалдаагаар борлуулж байсан удаатай юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
34273
0 эможи