Владимир Путин олон хүүxэдтэй эцэг эхчүүдэд "Эцэг эхийн алдар" тэмдэг гардуулжээ

2016 оны 6 сарын 02

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу бидний хэлж заншсанаар Хүүхдийн баяраар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Кремлийн ордондоо багачуудыг хүлээн авч, бэлэг өгсөн талаар “www.dailymail.co.uk” мэдээллэжээ. Путиний урилгаар “Гэр бүл ба хүүхэд хамгаалах төв”-ийн ажилчдын хүүхдүүд хүрэлцэн очсон байна.

Мөн Путин залуусыг манлайлж, хүүхдийн эрхийн төлөө тэмцэгч гэр бүлд шагнал гардуулжээ. Клешов эхнэр, гурван охины хамтаар уг шагналыг хүлээн авсан байна. Шагнал гардуулсаны дараа Ерөнхийлөгч Клешовын бага охин, дөрвөн настай Яна Клешовыг үнсэх гэтэл охин уйлж, Путиныг сандаргажээ. Яна охин “Би айгаад байна” хэмээн хэлэхэд Путин “Хүүхдүүд надаас эмээдэг бололтой” гэсэн байна.

Энэ өдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин олон хүүxэдтэй эцэг эхчүүдэд "Эцэг эхийн алдар" тэмдэг гардуулж, эцгүүдэд нь  зүүж өгчээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

ru

ru

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34211
0 эможи
keyboard_arrow_up