БНХАУ-ын эдийн засгийн удаашрал хөрш орнуудад нь нөлөөлж эхэллээ

2016 оны 6 сарын 02

Дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох БНХАУ-ын удаашрал ойрын хөршүүдэд нь нөлөөлж эхэлсэн байна. Тухайлбал Хонгконг, Макао, Тайванийн эдийн засаг энэ оны эхний улиралд суларсан үзүүлэлттэй гарч, түүхий эдийн ханшид нь мөн нөлөөлжээ. Үүнийг дагаад Монгол Улсын түүхий эдийн ханшийн өсөлт ч саарч эхэлсэн байна. Монгол Улсын хувьд экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох нүүрс, газрын тос, зэсийн үнэ унаснаар хохирол амсаад байгаа юм. Хэдийгээр энэ оны эхний улиралд Монгол Улсын эдийн засаг 3.1 хувиар өссөн ч 2011 оны IV улирлын 17.5 хувьтай харьцуулахад тун бага өсөлтөд тооцогдож байна. Харин эдийн засаг нь казиногийн орлогоос бүрддэг Макао, БНХАУ-ын авилгын эсрэг арга хэмжээнд хүндрэл учруулах болсон бөгөөд ингэснээр Макаогийн казиногийн орлого 23 дахь сардаа үргэлжлэн буурчээ. Түүнчлэн тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн энэ оны I улиралд 13.3 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан байна. Харин Тайванийн технологи үйлдвэрлэлийн хувьд өрсөлдөөн нэмэгдэж байгаа юм. БНХАУ-ын зах зээл дэх эрэлт багассанаар экспорт нь 15 дахь сардаа буурч, оны эхэн үетэй харьцуулахад дотоодын нийт бүтээгдэхүүн нь 0.68 хувиар буурчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34183
0 эможи
keyboard_arrow_up