Орост ядуусын тоо 5 саяар өсчээ

2016 оны 5 сарын 26

Орост эдийн засгийн хямрал эхэлснээс хойш ядуусын тоо бараг 5 саяар нэмэгдсэн тухай ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Андрей Белоусов өчигдөр ИТАР-ТАСС агентлагт мэдээлжээ.

Амжиргааны доод өртгөөс доогуур орлоготой хүмүүсийн тоо нийтдээ 19 саяд хүрээд байна.

Эдгээр иргэдийн тоо өсч байгаа нь эдийн засагт том асуудал авчирч байна. Ерөнхийлөгчийн зөвлөхийн хэлснээр Оросын эдийн засаг үндсэндээ хямралыг давж шинэ цэг дээр тогтсон ч ядуусын тоо тооцоолсноос их гарчээ. Амжиргааны доод өртөгөөс доогуур орлоготой хүмүүсийн тоо нийт хүн амын 13 хувийг эзэлж байна. Харин хямралаас өмнө 10 хувь байжээ.

Белоусовын хэлснээр эдийн засаг сэргэхэд нилээд хэдэн жил шаардлагатай. Оросын  Эдийн засгийн хөгжлийн яам 2017 он гэхэд ядуусын тоо 13,7 хувь, 2018 онд хамгийн их утга буюу 13,9 хувьд хүрэх бөгөөд цаашдаа тогтворжино гэж тооцоолж байна. Шинжээчдийн үзэж буйгаар иргэдийн орлого 2015 оны түвшинд эргэж очтол ахиад 3-4 жил шаардлагатай аж.

Түүнчлэн хүн амын бодит орлого, цалингийн хэмжээ огцом унасан нь 1990-иэд оноос хойш үзэгдээгүй өөрчлөлт болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33846
0 эможи
keyboard_arrow_up