ОХУ-ын Ерөнхийлөгч “Рио-2016”-д оролцоно

2016 оны 5 сарын 17

Бразилд үүсээд буй улс төрийн хямралыг үл харгалзан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Рио-де-Жанейро хотод болох 2016 оны Олимпын наадмын нээлтийн ёслолд оролцохоор шийдвэрлэжээ.

Бразилын парламентын дээд танхим татварын хууль зөрчсөн, 2014 оны сонгуульд оролцохдоо төрийн мөнгийг ашигласан хэмээн Дилма Руссеффийг буруутгаж түүнийг пүрэв гарагт ажлаас нь түдгэлзүүлээд байгаа юм.

Бразилын Сенатын гишүүдийн хийсэн энэхүү алхмаас үл шалтгаалан ОХУ-ын төрийн тэргүүний Бразилд хийх айлчлалын бэлтгэл ажил хэвийн явагдаж байгаа хэмээн тус улсын Ерөнхийлөгчийн албаны мэдээллийг иш татан “Известия” сонинд бичжээ.

Айлчлалын үеэр В.Путин 180 хоногийн хугацаанд албан тушаалаа орхиход хүрээд буй Дилма Руссеффийг орлож байгаа дэд Ерөнхийлөгч Мишел Темертэй уулзана гэж тус сонинд дурдсан байна.

Олимпын наадмын нээлт наймдугаар сарын 5-нд болох бөгөөд нэлээд хэдэн орны удирдагчид тус арга хэмжээнд оролцох төлөвтэй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33341
0 эможи
keyboard_arrow_up