Бээжинд зика вирусийн анхны тохиолдол илэрчээ

2016 оны 5 сарын 16

Бээжин хотод зика вирусийн анхны тохиолдол илэрсэн талаар тус улсын эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ. Шаньдун мужийн уугуул 29 настай эмэгтэйг Венесуэльд аялж явахад нь тавдугаар сарын 11-нд халуурч, арьсан дээр нь тууралт гарч эхэлжээ. Ингээд 13-ны өдөр Бээжинд эргэж ирсэн байна. Ирмэгц нь шинжилгээ хийхэд зика вирусны халдвартай нь батлагдаж эмнэлэгт хэвтүүлсэн байна. Одоогийн байдлаар өвчтөний биеийн байдал дээрдэж байгаа учир зика вирус халдварлах боломжгүй хэмээн мэдээлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33283
0 эможи
keyboard_arrow_up